ХООЛЛОЁ

Итгэлтэй хүнс

ХООЛЛОЁ стандарт

Үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн горим, стандартаа бид ил тод харуулдаг.

Үйлдвэртэй танилцах аялал - Эрүүл ахуй, стандарт

«ХООЛЛОЁ» брэндийн үйлдвэр нь эрүүл ахуйн чанд дэглэм, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Ажилчдын хувцас солих, ариутгах системээс эхлээд үйлдвэрлэлийн бүс хүртэлх бүх шат дамжлага нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэн, чанарын өндөр хяналт дор явагддаг.

Үйлдвэртэй танилцах аялал - Гурил бэлтгэх цехийн орчин

Бид хэрэглэгчиддээ хамгийн чанартай, амттай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан үйлдвэртээ ил тод, нээлттэй байдлаар үйлдвэрлэл явуулдаг.

Үйлдвэртэй танилцах аялал - Гарал үүсэл тодорхой, шинэхэн түүхий эд

Амттай хоолны нууц нь шинэхэн, чанартай түүхий эдэд оршдог. Бид баталгаат нийлүүлэгчдээс гарал үүсэл нь тодорхой, шинэ ургацын ногоог сонгон авч, зориулалтын төхөөрөмжөөр угааж, ариутган боловсруулдаг.

100% аюулгүй байдал: Цэвэр бүсийн стандарт

Хүнсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг бол ажилчдын эрүүл ахуй юм. «ХООЛЛОЁ» брэндийн үйлдвэрийн цэвэр бүсэд нэвтрэхийн тулд ажилтан бүр тусгай хувцас хэрэглэл өмсөж, олон шатлалт ариутгал, халдваргүйтгэлийн «Air Shower» төхөөрөмжөөр дамжин ордог.

Хамтрагчид

НоминИмартОргилCarrefourНаранМинийO'ReshСансарБаясахWellmartm-martGS25FreshPackEFESCUBSB