ХООЛЛОЁ

Бидний тухай

Сайн хүнсээр Сайхан амтыг

Манай компани 2022 оны 11 дүгээр сард байгуулагдаж, 2023 оны 3 дугаар сараас хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид инновацид суурилсан, бусдаас ялгарах бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготойгоор бүрэн болон хагас боловсруулсан гүн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төвлөрөн ажиллаж байна.

0+

Дэлгүүр, зах худалдааны төвд байршдаг

0

Бүтээгдэхүүн

0

Үндсэн хэлтэс

1983

Оноос үйлдвэрлэж эхэлсэн

Технологи

Гүн хөлдөөлт — амтыг хадгалах нууц

Манай үйлдвэрлэлийн технологи нь хоолыг бүрэн болон хагас боловсруулсны дараа богино хугацаанд -35 градуст гүн хөлдөөх технологи ашигладаг. Энэхүү технологи нь бүтээгдэхүүний амт, бүтэц, шим тэжээлийг бүрэн хадгалж, ямар нэгэн нэмэлт хадгалалтын бодис хэрэглэх шаардлагагүйгээр удаан хугацаанд чанарыг нь тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлдэг.

2022 — өнөөдөр

Түүхэн замнал

  1. 2022

    11 сарын 03-нд үүсгэн байгуулагдсан.

  2. 2023

    03 сараас Монголд анхдагч гүн хөлдөөсөн бэлэн хоолыг үйлдвэрлэж эхэлсэн. 04 сард «Мантуутай гахайн мах», «Наашаа цаашаа» худалдаанд гарч, захиалга болон түгээлтийн системд шилжсэн.

  3. 2024

    «Нимгэн төмстэй үхрийн мах» бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан.

  4. 2025

    «Калбижим», «Кимчитэй шөл», «Мантуу» бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан. Мөн цоо шинэ үйлдвэр, шинэ оффист нүүж орсон.

  5. 2026

    «Жэюүг», «Дакгалби», «Шинэхэн агшаасан будаа» болон импортын бүтээгдэхүүнүүдийг худалдаанд оруулсан.

Стратеги

Бидний зорилт

Алсын хараа

Инноваци, чанар, аюулгүй байдалд суурилсан хүнсний үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үндэсний компани байна.

Эрхэм зорилго

Бид өдөр тутмын амьдралд эрүүл, шинэ, аюулгүй хүнсээр үнэ цэнэ, аз жаргал бэлэглэнэ.

Бидний уриа

Сайн хүнсээр сайхан амтыг

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Чанар ба стандартОлон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэмлэнэ.
  • Инновац ба тасралтгүй сайжруулалтШинийг эрэлхийлж, инновацад суурилсан тасралтгүй сайжруулалтыг бүтээгдэхүүн болон компанийн бүхий л үйл ажиллагаа процессуудад хэрэгжүүлнэ.
  • Хэрэглэгч төвтэй байдалХэрэглэгчийн цаг зав, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдийг санал болгоно.
  • Хариуцлага ба сайн засаглалШударга, нээлттэй, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлж, бүх түвшинд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлнэ.
  • Хүний нөөцийн хөгжилАжилтнуудын ур чадвар, мэдлэг, манлайллыг тасралтгүй хөгжүүлж, хамтын үнэ цэн дээр суурилсан урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжинэ.

Түгээлтийн сүлжээ

Манай бүтээгдэхүүн улсын хэмжээнд 2,000+ дэлгүүр, зах худалдааны төвд байршдаг.

Хаанаас авах вэ?

Нээлттэй ажлын байр

Манай хамт олонд нэгдэх хүсэлтэй бол ажлын байраа сонгоод мэдээллээ үлдээгээрэй.

Ажлын байр

Ажлын байраа сонгоход товч анкет энд гарч ирнэ.