Технологийн горимын дагуу: Мах гэсгээх стандарт
«ХООЛЛОЁ» компани нь бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг хадгалахын тулд мах гэсгээхдээ нарийн стандартыг баримталдаг. Бид Monbeef, Primeat брэндийн үхрийн мах Мираторг брэндүүдийн гахайн махыг ашигладаг.
Итгэлтэй хүнс
Үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн горим, стандартаа бид ил тод харуулдаг.
«ХООЛЛОЁ» компани нь бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг хадгалахын тулд мах гэсгээхдээ нарийн стандартыг баримталдаг. Бид Monbeef, Primeat брэндийн үхрийн мах Мираторг брэндүүдийн гахайн махыг ашигладаг.
Шинэхэн үхрийн мах болон ногоог автомат төхөөрөмжөөр боловсруулж, амтлан хуурсны дараа -35 градуст түргэн хөлдөөж, вакуум орчинд савладаг. Энэхүү гүн хөлдөөлтийн технологи нь хоолны амт, чанарыг удаан хугацаанд, эрүүл ахуйн өндөр түвшинд хадгалах хамгийн шилдэг шийдэл юм.
Хоол хүнсийг зөв хадгалах нь хүнсний аюулгүй байдлын үндэс юм. Ил задгай эсвэл буруу температурт хадгалсан хоолонд бактери хурдан үрждэг тул агаарын чийгшил болон температурын хяналт хамгийн чухал байдаг.
«ХООЛЛОЁ» брэнд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодисуудыг тусгай зориулалтын дозлогч төхөөрөмжийн тусламжтайгаар яг тодорхой орц хэмжээгээр ашигладаг. Энэ нь үйлдвэрлэлийн орчныг өндөр түвшинд ариутгаж, хэрэглэгчдэд аюулгүй, эрүүл хүнс хүргэх бидний гол амлалтын нэг юм.